Жаргалант сургууль

2019-04-07

Лааны асалт ба агаарын урсгал

Ээлжит хичээлийн хөтөлбөр

Сэдэв: Лааны асалт ба агаарын урсгал

Хамрах хүрээ: ЕБС-ийн байгаль шинжлэлийн хичээлийг судалж байгаа сурагчид

Хугацаа: 45 мин

Зорилго: Бодис бүрэн шатахад агаарын тасралтгүй урсгал зайлшгүй хэрэгтэй болохыг туршилт хийн танин мэдэх

Зорилго:

  • Лаа асааж ёроол нь онгорхой лонхоор таглана.
  • Туршилтыг ажиглан таамаглал дэвшүүлэх
  • Лааг дахин асааж лонхыг хөндүүр тавьж таглах
  • Лонхны амсрыг шилээр таглана.
  • Ажиглан дүгнэлт гаргах

Арга зүй:

  •  харилцан ярилцах
  • Тайлбарлан ярих

Хэрэглэгдэхүүн: лаа , шүдэнз, бөглөө, шилэн бүрхүүл, шилэн таг, ширээ

Хичээлийн үйл явц:

Үе шат

Хугацаа

 

Багшийн үйл ажиллагаа

 

Сурагчийн үйл ажиллагаа

 

Эхлэл хэсэг

 

10 мин

Багш сурагчидтай мэндэлж хичээлээ эхлүүлнэ.

 

Багш өөрийн бэлтгэсэн туршилтаа бүх сурагчдад харагдахаар газар тавьж хийж үзүүлнэ.

 

 

Багштай мэндэлнэ.

 

Багш үзүүлэх туршилт хийх үед сурагчид туршилтыг сайтар ажиглаж багшийн хийж буй үйлдэл, туршилтын явцад гарах өөрчлөлтийг сайтар ажиглана.

 

 

 

 

Гол хэсэг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гол хэсэг 

Хэсэг

 

 

 

20 мин

 Туршилтыг  багаар хийж гүйцэтгүүлнэ.

Самбарт туршилтыг хийж гүйцэтгэх дэс дарааллыг байрлуулна.

 

Үйл ажиллагаа 1

 Лаа асаан ёроол нь онгорхой лонхоор таглана. Лаа хэсэг  хугацааны дараа унтарна.

 

 

 

 

 

 

 

 

 

Үйл ажиллагаа 2

 

Лааг дахин асааж, лонхны доор ундааны тагаар агаар орох тавцан хийж асаж буй лааг лонхоор таглана.

Лаа унтрахгүй удаан ассаар байна.

 

 

 

Нэг , хоёр дугаар туршилтыг харьцуулан дүгнэж ярилцана.

 

 

 

 

Багшийн хийсэн туршилтыг багаар өөрсдөө хийж гүйцэтгэнэ.

Туршилтыг зааврын дагуу хамтарч хийнэ.

Үйл ажиллагаа 1

Асч байгаа лаан дээр ёроол ба амсар нь онгорхой лонх тавихад хэсэг хугацааны дараа лаа унтарсан.

Таамаглал

  • Лаа унтарч байгаа нь лонхон доторх агаарт байсан хүчилтөрөгч шатаж дууссанаас болсон байх
  • Лонхны амсар онгорхой байсн ч түүгээр агаар орж ирэхгүй байснаас лаа унтарсан байх

Үйл ажиллагаа 2

Лонхны доор агаар орох тавцан хийн асаж буй лааг лонхоор таглахад лаа унтрахгүй ассаар байна.

   Таамаглал

  • Лаа унтрахгүй байгаа нь лонхон доторх агаар дуусахгүй байгаатай холбоотой.
  • Лонхны доороос шинэ агаар ороод дээшээ гараад байгаа болохоор лаа унтрахгүй байна.
  • Лонхны амсар ёроол хоёр хоёулаа онгорхой байгаа тул лонхонд агаар ороод байна.
  • Агаар лонхны нэг талаас орохоор амархан унарч хоёр талаас нь орохоор удаан асч байна.

 

 

 

 

 

Төгсгөл хэсэг

 

10

Үйл ажиллагаа 3

Дотор нь лаа асаж байх үед лонхны  дээд амсрыг шилээр таглана. Лаа удалгүй унтарна.

 

 

 

 

 

 

 

 

 

Үйл ажиллагаа 3

Лонхны амсрыг таглахад лаа удалгүй унтарсан.

Таамаглал:

  • Лонхны амсраар агаар гарахгүй  болж, лонхон дахь хүчилтөрөгч дууссан байх
  • Шинэ хүчилтөрөгч бүхий агаар ирэхээ больсноос лаа унтарсан байх
  • Лонхны амсраар агаар гарахаа байсан тул агаар бөглөрөөд лаа унтарсан байх

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дүгнэлт

 

 

5 мин

Сурагчдын хийсэн таамаглал, дүгнэлтийг сонсож санааг давхцуулахгүй самбарт бичиж дүгнэн ярилцана.

  • Бодис шатахад түүний орчим байгаа агаар дахь хүчилтөрөгч шатна.
  • Орчны хүчилтөрөгч дуувсал лаа унтарна.
  • Хүчилтөрөгч бүхий агаар шатаж байгаа лааны орчинд нэмэгдэн ирж сэлгэгдээд байвал лаа шатсаар л байна.
  • Лааг салхинаас хамгаалан унтраахгүй байхын тулд шилэн бүрхүүлийн дээд, доод тал онгорхой байх юм байна.
  • Шатаж байгаа зүйлийн орчинд хүчилтөрөгч бүхий агаарын урсгал тасралтгүй болж байвал уг зүйл дуустлаа шатна гэсэн дүгнэлтэнд хүрэхэл суралцагчийг хөтөлнө.

Туршилтын эхний үйлдлийн үед лонхон доторх агаар шатаж дууссан. Халуун агаар дээш гарад дороос хүйтэн агаар орох боломжгүй битүү байсан тул лаа унтарсан.

 

Хоёр дахь туршилтад лонхны дээд нүхээр нь халсан хөнгөн агаар гарч, доод нүхээр хүчилтөрөгч бүхий шинэ агаарын урсгал тасралтгүй орж байгаа тул лаа удаан асаадл байсан.

 

Туршилтын гураьв дахь үйлдлээр лаа унтарч байгаа нь агаарын урсгал зогссоноос болсон.

 

Хүчилтөрөгч бүхий агаарын урсгалыг зогсоовол лаа унтарна.

Гэрийн даалгавар

  • Ил задгай гал асаах тохиолдолд галын аюулаас сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авсан байх талаар бусадтай санал бодлоо хуваалуан мэдсэн зүйлээ тэмдэглэж ирэх
  • Бидний гэртээ өдөр тутам ашигладаг зуухны  бүтэц, шилэн бүрхүүд  бүхий лааны бүтцийн ижил ба ялгаатай талыг тайлбарлах.

 

Хавсралт

Хэрэглэгдэхүүний зураг

https://eshop.nomin.mn/images/D/12hhd041.jpg                   http://2.bp.blogspot.com/-C69Fb9kkV5w/UYvU4jP49KI/AAAAAAAAATY/oufwZM2-RxY/s1600/shudenz.jpg                    https://encrypted-tbn3.gstatic.com/images?q=tbn:ANd9GcRug_bteXmh-8tjYrDXNaVH44zO1PlKThRniTz0lEZvIJc-tkO_rg
    асаах лаа                    чүдэнз                    Туршилт хийх ширээшилэн бүрхүүл зурган илэрцүүд     http://www.laboratoriumglas.eu/data/articles/images/small/s_519.jpg                      бөглөө зурган илэрцүүд

Шилэн бүрхүүл                     шилэн таг                          бөглөө

 

 


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 3 » Нийт: 8
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Хамтын блог

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. oyuka



:-)
 
xaax